5/06/2012

Пентагон Иран, Хойд Солонгосыг довтлохоор зэхэж байна

Пентагон Иран, Хойд Солонгосыг довтлохоор зэхэж байна
Пентагоны генералууд Хойд Солонгос, Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг идэвхтэй боловсруулж эхэлсэн тухай "The Washington Times" сонин Америкийн цэргийн удирдлагын эх сурвалжаас иш татан мэдээлэв. 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар, Америкийн армийн цэргүүд Ирак, Афганистаны дайны үеийнхээс арай өөрөөр үйл ажиллагаа явуулах аж. Өөрөөр хэлбэл, холбоотон улсуудын цэргүүд дайн байлдааны үйл ажиллагаанд түлхүү оролцох юм байна.
Пентагоны төлөвлөгөөний хамгийн эхэнд лалын бүгд найрамдах улсын эсрэг цэргийн ажиллагаа орж байгаа аж. Цэргийн шинжээчдийн дүгнэж буйгаар, АНУ агаар, тэнгисийн довтолгооны ачаар Ираны зэвсэгт хүчний гол хэсгийг гурван долоо хоногийн дотор устгах, эсвэл аюулгүй болгож чадах бололтой.
Одоогоор АНУ-ын зэвсэгт хүчин Персийн булан дахь цэрэг, техникийн хүчээ нэмсээр байгаа юм. Уржигдар гэхэд л Арабын нэгдсэн Эмират улс дахь Америкийн цэргийн баазад F-22 бөмбөгдөгч онгоцууд ирсэн байна. Вашингтон цэргийн ажиллагаа явуулснаар Ираны цэргийнхэн гадаадын хөлөг онгоцуудыг буудах, мөн Тегераны эрх баригчид стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг хаахаас сэргийлэх юм.

Америкийн тал Хойд Солонгосын коммунист дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг идэвхтэй судалж байна. "The Washington Times'' -т бичсэнээр, хойд солонгосууд Өмнөд Солонгосын газар нутаг руу цэргээ оруулна гэж сүрдүүлсэн тохиолдолд америкууд яаралтай арга хэмжээ авч агаар, тэнгисийн хүчээ ашиглах ажээ. Харин газраар давшилт явуулах эрхийг Сөүлд үлдээж байгаа аж.

ОХУ-ын Зэвсэгг хүчний ерөнхий штабаас саяхан мэдэгдэхдээ, цөмийн зэвсэг боловсруулж байж магадгүй Иран, Хойд Солонгосын зүгээс дэлхий нийтэд аюул заналхийлж байна гэсэн. Оросын армийн төлөөлөгч Николай Макаров "Аюул заналхийлэл байнга оршсоор ирсэн. Тиймээс бид эдгээр улсын цөмийн хүчний хөгжлийг анхааралтай ажиглаж байна. Америкуудтай хамтарч дүн шинжилгээ хийж үзэхэд Иран, Хойд Солонгосын цөмийн аюул заналхийлэл бодитойгоор оршиж байгаа нь батлагдсан" хэмээн онцолсон байна.

No comments:

Post a Comment

9