Орон сууцны суурийг ухаж байхад л өмчлөл үүсч эхэлдэг
Юнител хулхидаж гэнэ. Яг л үнэг шиг сүүлээ шарваад алга болсон юм байх. Интернэтээс л харлаа. “Ээ чааваас...” гэж би өөрөө юнитэлийн хэрэглэгчийн хувьд бодоод л өнгөрөв. Бодоод өнгөрөхөөс ч өөр яахав. Би хэдийгээр юнитэлийн хэрэглэгч ч гэсэн тэр сугалаат худалдаанд нь оролцоогүй, ер нь тийм юм болж байгааг хальт дуулснаас цаашгүй байсан юм. Харин нэгэн танилтайгаа таарч буу халснаар эгдүү хүрч, кибордоо нүдэх шалтгаан үүсэв.
Тэд 5 байрны хонжвор бүхий сугалаатай нэгжийн худалдаа хийх хөтөлбөр гаргажээ. Таван азтан нь тодорч. Таван азтандаа амласан оройн сууцыг нь өмчлүүлж. Хөтөлбөр амжилттай дууслаа...
За гэтэл шуугиад эхэллээ гэнэ. 5 байр өгнө гээд хулхидлаа. 5 азтан нь байрандаа орж чадаагүй байна... гээд л. Өө за “хулхидуулсан” хүмүүс нь өөрсдөө тэгээ юу гэтэл үгүй ээ, хэн нь ч мэдэгдэхгүй нэргүй бичвэрүүд л гараад байгаа аж.
Гайхаж хоцорсон тэд азтануудтайгаа уулзжээ.
- Асуудал гараа юу, яав ийв? Яагаад ингээд байна?
Харин азтанууд тайван, сэтгэл хангалуун байлаа. Тэд өөр өөрсдийнхөө байрыг өмчлөх эрхээ хэдийнэ баталгаажуулжээ.
- Манайх “Шинэ гэр” залуусын хорооллын зургадугаар байрны дөрөвдүгээр давхар 32 тоот...... (Азтан Б.Цэнгэл)
- Харин манайх Шинэ гэр” хотхонд 30.2 метр.кв байр авсан. Эмээ, хоёр дүүтэйгээ амьдардаг бидэнд аз дайрч байртай болсонд баяртай байна. (Азтан Ж.Идэр )
Гэх мэтчилэн Азтан Ч.Батсайханых 6-р байрны 34 тоот, азтан Б.Анхбаярынх 5-р байрны 37 тоот юм байна. Хуулийн дагуу өмчлөх бүх бичиг баримтаа бүрдүүлжээ. Мөн азтан Н.Оюунцэцэг, “Бид чинь азтан болсон даруйдаа байрныхаа тоот энэ тэрийг тодорхой болгочихсон шүү дээ. Манайх одоо Бэлхэд амьдарч байгаа. Энэ жилдээ багтаад байрандаа орчихно. Та нарын асуусан шиг айгаад байгаа зүйл алга” гэж хэлж байна.
Манайхны зарим ер нь өмчлөх эрхийн тухай ямар ч ойлголтгүй бололтой. Гараараа бариагүй л бол байхгүй байна гэж боддог нялх хэвээрээ царцчихсан тархитай ч юм уу. Өнөөдөр хүн гэрээсээ ч гарахгүйгээр дэлхийн том биржүүд дээр олон тэрбумын хөрөнгийг бий болгож, зарж, худалдаж авч байна шүү дээ. Олон мянган монголчууд орон сууц захиалж байна. Орон сууцны суурийг ухаж байхад нь ч мөнгөө өгөөд захиалдаг. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байсан ч тэнд аль хэдийнэ өмчлөл үүсчихсэн байдаг.
Азтануудын орон сууц одоогоор баригдаж дуусаагүй байгаа, үнэн. Барилгын ажил нь 70 гаран хувьтай явж байгаа. Бас тэнд байр захиалсан бусад жирийн худалдан авагчдынх ч бас дуусаагүй. Нэг л обьект учраас :D. Тэд бүгдээрээ хоосон хоцорч баларч байна гэсэн үг үү эрхэм нууц бичигч ээ?
Барилга 2012 оны сүүлчээр ашиглалтад орно. За бүр ирэх оны сүүлээр орох ч байг хамаагүй (Гэхдээ л энэ онд ашиглалтад орно, бүр хугацаанаасаа өмнө орох болно). Гол нь тэнд үл хөдлөх хөрөнгө босч байна, бас хэдийнээ эзнээ олчихсон байна. Мөнгийг нь Юнитэл төлчихсөн байна, харин өмчлөлийг нь азтанууддаа бэлэглэчихсэн байна. Өөр юу дутуу байна вэ?
Хүний үй түмэн араншин дундаас харанхуйгаас чулуу шидэх, далдаас өдөөн хатгах арчаагүй, адгийн араншин байдаггүй юм шүү “зоригт” Анонимусаа!